Ургийн модыг улстөрд “УРГУУЛСААР” байх уу

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Нам, эвслүүд Их хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Зургадугаар сарын 2-нд СЕХ нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгоно. Энэ удаагийн Их хурлын сонгуульд хамаатан, ураг төрлийн хүмүүс цөөнгүй дэвшихээр болжээ. Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрлийн хүмүүсийн дунд одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Саранчимэг /Баянзүрх дүүргээс/, түүний төрсөн дүү, УИХ-ын чуулганд оролцдоггүй буюу муу ирцээрээ "алдартай" Б.Наранхүү /Дундговь аймгаас/ нар дахин нэрээ дэвшүүлэв. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын дүү Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 26 мянган ам.долларын зээл авсан нь 2018 оны арваннэгдүгээр сард ил болсон. Үүний дараа Б.Наранхүү гишүүн дүүгийнхээ зээлийг төлөхөө мэдэгдэж, “Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ байж бай гэчхээд шал танихгүй хүнд туслаад явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна." гэж хэлж явсан удаатай.

Мөн Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон. Харин Б.Ганхөлөгийн авга эгч П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшинэ. 

Arslan.mn

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар бүр нийслэлийн МАН-ыг толгойлж буй. Харин төрсөн дүү Асашёорюү Д.Дагвадорж нь АН-ын гишүүн болчихсон, Өвөрхангай аймагт нэр дэвших тухай яригдаж байгаа.

Arslan.mn

УИХ-ын гишүүн А.Сүхбат ч ялгаагүй. Төрсөн ах А.Батсүх нь ШИНЭ намаас нэр дэвшинэ гэж хөөрцөглөж буй. Хэдийгээр ШИНЭ нам ялалт байгуулах нь юу л бол гэж байгаа ч улстөрд танигдах эхлэлээ тавьсаар байгаагийн илрэл болов уу.

Аварга А.Сүхбатын ах, уяач А.Батсүх “Шинэ” намаас УИХ-д нэр дэвшинэ

Тэдэнтэй зэрэгцэн ШИНЭ  намыг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвших тухай чих дэлсэх болсон. Угаас Ерөнхий сайдын хүрээлэлд багтсан түүнийг нутгаасаа ялалт байгуулна гэж нам нь итгэсэн бололтой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсүрэн ...

Тэдний араас хэн хэн нь парламентад суудалгүй ч мөрөөдлөө гээгүй ах, дүү хоёр бичигдэнэ.  “Нарантуул” захаар овоглогддог Ш.Сайхансамбуу Завхан аймагтаа бие даан нэр дэвшинэ гэж буй бол түүний дүү Ш.Батсамбуу МАН-аас горьдлого тээсээр үлдэж байгаа аж. Тэднээс эн дутахгүй “залгамжлагч” Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул. Тэр одоохондоо Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч тул улстөрд бэлтгэгдэж буй гэж харагдах нь гарцаагүй.

Блүүмбэрг телевизийн захирал, эдийн засагч Э.Долгион УИХ-ын сонгуульд анх удаа өрсөлдөнө. Харин түүний хадам аав, Ц.Цэрэнпунцаг гарьд Завхан аймгаас МАН-аас нэр дэвшиж байна. Тэрээр GEM группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажилладаг. 

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаад Баянгол дүүргээс нэр дэвшихээр төлөвлөсөн ч СЕХ түүнийг бүртгэсэнгүй. Түүнийг авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул бүртгэхээс татгалзав. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн энэ шийдвэрийг эсэргүүцэн “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигчид СЕХ-ны гадаа цуглан, шаардлага хүргүүлсэн юм.

Э.Батшугарын тухайд 2008 онд АНУ-ын JP Morgan хөрөнгө оруулалтын банк,  2012-2016 онд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай. Тэрээр Сонгино хайрхан дүүргээс буюу 28-р тойрогт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, хөтлөгч П.Анужин, АН-ын О.Магнай, П.Цэцэгмаа, Г.Очирбат нартай өрсөлдөх юм.      

Энэ бол ердөө л төрсөн ах, дүүсийн холбоо хийгээд сөрөг хүчнүүдэд хүчин зүтгэгсэд. Дээрх нөхдөөс гадна улстөрд угсаа залгамжилж аав, ээжийнхээ нэрээр гулгаж ирэгсэд л улам бүр олшрох бололтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
617436
6 эможи
keyboard_arrow_up