АТГ: 51 нэр дэвшигч хөрөнгө орлогоо хугацаанд нь бүртгүүлээгүй
Авлигын эсрэг хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Хуулийн хугацаа дуусахад нийт 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй байна.
Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулжээ. Энэ дагуу АТГ-аас "нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагаа"-г СЕХ-нд хүргүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: АТГ
|









