Хавтаст хэрэгтэй НЭР ДЭВШИГЧИД

2020 оны 5 сарын 20

Arslan.mn

Ирэх дөрвөн жил төрийн жолоо атгалцахаар өрсөлдөж байгаа улстөрчдийн цөөнгүй хэсгийнх нь “түүх” төрийн сейфэнд хадгалагдаж байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэгдээгүй ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төр улсаа, бусдыг, олон нийтийг ямар нэг байдлаар хохироосон хэрэгт холбогдсон учраас хавтаст хэрэг нээн шалгаж байгаа юм. Тэгвэл сар гаруйн дараа болох Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчид бараг тодорлоо. Харин ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн эрхмүүдийн дунд гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгаа  нэр дэвшигчид хэн хэн байгааг тоймлоё.  

Сэлэнгэ Д.Эрдэнэбат

Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй Д.Эрдэнэбаттай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон хэрэгт  Засгийн газрын гишүүн асан Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын албан тушаалтнууд холбогдон шалгагдаж байна.

Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэгт энэ оны гуравдугаар 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэлэнгэ Ж.Эрдэнэбат

Дараагийнх нь мөн л МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Түүнийг Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байв. Харин Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа "Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн. Юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байв. Тэгвэл түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гараад байгаа юм.

Хэнтий Э.Бат-Үүл

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж буй Хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг хүү Б.Чулуудайгийн “Бэрэнгрупп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байдаг.

Архангай Н.Батбаяр

Архангай аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос хойш шалгаж байна. Хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгаж эхлээд байгаа юм.

Сэлэнгэ С.Баярцогт

2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт АН-аас өрсөлдөж буй Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлж, Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Хөвсгөл Да.Ганболд

Үүнээс гадна Хөвсгөл аймагт АН-аас өрсөлдөх эрхээ авсан Да.Ганболд Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Да.Ганболд нь 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг 15 жилээр хойшилсон хэмээн буруутгагдаж байгаа юм. 

Дархан-Уул Б.Бямбасайхан

АН-аас Дархан-Уул аймагт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эдийн засагч Б.Бямбасайхан нэр дэвшиж байгаа. Түүнийг  “Оюутолгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж саатуулагдаж байв. Түүнийг Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нартай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалган яллагдагчаар татсан.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
5
617229
7 эможи

Зочин
2020-05-26 11:04
Монголчууд ухаантай шүү дээ хэнийг сонгохоо мэдэж байгаа даа
Лантуубат.
2020-05-22 17:23
Гэмт хэрэгтнүүдийг хэзээч дээш нь гаргаж болохгүй.толгой дээр тонгочоод л дахиад л авлига албан тушаалын гэмт хэргээ үйлдэнэ биздээ.
Мандаа
2020-05-21 17:25
Өвөө нарыг сонгох хүн угаасаа байхгүй ээ
Баабар
2020-05-21 17:20
Худал ярьж хулгай хийсэн энэ хүмүүсийг сонгуулах гээд нэр дэвшүүлээд байдаг нь ямар учиртай ум.монголын 3 сая гаран хүн дотор эрдэм боловсролтой хүмүүжилтэй соёлтой эх орон хүн арддаа хайртай улсаа хөгжүүльё гэсэн чин сэтгэлтэй сайн сайхан нэр цэвэр залуучууд зөндөө байна.ш дээ.яахаараа заавал ийм хөгшин өвөө нарын зураг хөрөг тавиад байгаа ум бэ хүн мундсан аятай
Зочин
2020-05-21 14:32
Энэ хогнуудыг хэн хаанаас олж ирээд нэрийг нь дэвшүүлэв. Адгийн А.Н
Зочин
2020-05-21 14:28
төрийн хогнуудыг хэн хаанаас олоод нэрийг нь дэвшүүлчих вэ
зочин
2020-05-21 14:02
Бараг бүгд хужаа бна.
Zochin
2020-05-21 12:57
AN iig harluulakh gesen eeljit PR l bna daa
Болдоо
2020-05-21 07:57
энэ арай хэтэрнээ, Монгол Улсын төр, ард түмнийг хэтэрхий басамжилсан, доромжилсон хэрэг бусуу, хувь хүний, төрийн байгууллагын ёс зүйн боловсрол гэж байна уу? ард түмнээ хүндэтгэн үзэх үзэл байна уу? төрд ер нь юу л болоод байна даа, ард түмэн л сонгохгүй байхад л болоо ш дээ, сонгуулийн дараа тэр "Хавтаст хэрэг"-ээ үргэлжлүүлээд шалгуулаад явна биз, эндээс 1 дүгнэлт хийхэд хууль, шүүхийн болон прокурорын байгууллага нь хүртэл энэ хууль бус үйлдлийн талд ажиллад байдиймуу хаашаа ин, аль эсвэл үнэн, зөвийг нь олсон бол олон нийтэд тайлбар мэдээллээ хийж энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй ш дэ. ийм хүмүүс төрд гарвал ард түмний амьдрал бүр л ядуу болно.
Баяр
2020-05-21 07:14
Сонгохдохгүй гэдгээ мэдсээр бж нэр дэвшиж хэрэгээ булзааруулах гэж бга юм бх даа.Эртхэн хэрэгээ үүр төрөөс баяжсан нь ард түмэний нүдэн дээр ил байхад
Дорж
2020-05-21 04:04
Бүгд эх орон ард түмнээ хуурсан идэж уусан луйвардсан шуналын тулам нууд
зочин
2020-05-20 23:07
Бүгд сэлэнгийнхэн байноо
zochin
2020-05-20 22:12
Byambasayhan zuvhun orchuulagchijn uureg guitsetgesen gedeg n notlogdson. Orchuulagch garyn useg zurdag n huuli.
Зочин
2020-05-20 21:37
Жирийн иргэд бн бол шорон шүү дээ АН ын энэ хэдэн нөхөд сонгуульд оролцож хугацаа хожих мөн бүрэн эрхээ хамгаалуулах гэж ичих нүүргүй улайрч бна ард түмэн минь хойч үёэ бодож ирээдүйгээ харж сонгуулиа маш бодолтой өгөөрэй 3 хан сая иргэдтэй бид ядуу өрөөс өрны хооронд өлөн зэлмэн амьдрах ёсгүй шүү жирийн иргэд бид
Zochin
2020-05-20 19:56
Vhsen baasni turiin joloo atagdgin. Ulsaa dampuuruulah ajildaa sn pisda nar. Uur onood helchin vg oldsongvi.
Муу байна
2020-05-20 08:59
Муу байна. Манай улс хөгжихгүй. Ийм байвал мөхнө
keyboard_arrow_up