Хэрэг нь шүүхийн шатанд яваа Э.Бат-Үүл нэр дэвшиж чадах уу?
Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн нам, эвслүүд энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулсан.
Тэгвэл Хэнтий аймагт АН-аас нэр дэвших эрхээ авсан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос Э.Бат-Үүлийг нэр дэвшихийг зөвшөөрөх аваас УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль дуустал шүүх хуралдааныг хойшлуулах юм. Харин тэр тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд дөрвөн жил хуулийн хамгаалалтад орно.
Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүлд болон түүний хүү Б.Чулуудай нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Гэвч өнгөрсөн лхагва /2020.05.13/ гарагт болсон шүүх хурлыг ирэх зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулаад байгаа билээ.