АТГ: УИХ-д нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулахаар байгаа

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2020.04.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.БААСАН "УИХ-ын 2020 оны сонгуулиар шударга хүмүүсийг сонгоё гэдэг шаардлагыг олон нийт тавьж байна. Гэтэл Үндэсний аудитын газраас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч хэдий хэмжээний зардал гаргах талаар тушаал гаргасан. Нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулахаар байгаа. Энэ их мөнгийг зарцуулсан хүн сонгогчдын төлөө ажиллах уу, өрөө төлөх үү гээд зүтгэх үү гэдэг асуудал болоод байна. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд 96 сая төгрөгийн цалин авна. 96 сая төгрөгийн цалин авах хүн 774 сая төгрөг зарцуулж байж УИХ-д сонгогдох нь авлигын эх үүсвэр болно гэж бид харж байгаа. Ард иргэд ч асуудал тавьж байна." гэв.

Arslan.mn

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн И.МӨНХЖАРГАЛ "АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Үндэсний аудитын газарт зөвлөмж хүргүүлсэн. Сонгуульд зарцуулах нэр дэвшигчийн зардлын хэмжээг үндэслэлгүйгээр өндөр хэмжээнд тогтоосон байна. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин нь 96 сая төгрөг байхад 360-774 сая төгрөг зарцуулах нь авлигын эх үндэс болно. Нэг тойрогт таван хүн нэр дэвшихэд 190 тэрбум төгрөг зарцуулна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөнгөгүй сонгууль зохион байгуулна гэсэн байтал сонгуулийг өндөр зардалтай хийхээр зардлыг зарласан нь эргэлзээ төрүүлж байна. Дараагийн ЖДҮ, концесс, 60 тэрбумын схем энд эргэлдэх болоод байна. Сонгуулийн зардлыг бууруулаач ээ гэдэг шаардлага хүргүүлсэн. Хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
616306
4 эможи

Зочин
2020-04-21 14:52
ЯГ ЗӨВ ШҮҮ!!! СОНГУУЛААС ҮҮДЭЛТЭЙ АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХУУЛИЙН ЦООРХОЙ, ЕР НЬ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛСОН БАЙДАГ ШҮҮ!!! ТЭД ДӨРВӨН ЖИЛ УИХ - Д ГАРААД ЯГ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БАТЛАХ НЬ ТУН ЭРГЭЛЗЭЭТЭЙ!!!! ЗӨВХӨН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ,, АЛЬ НЭГ НАМЫН, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗАХИАЛАГЧТАЙ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ!!! ОДОО ИРГЭД МЭДДЭГ БОЛСОН!!!! СОНГОЛТОЙ ЗӨВ ХИЙХ НЬ ИРГЭД БИДНИЙ ҮҮРЭГ....
keyboard_arrow_up