УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-нд болно

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д хүргүүлжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг юм. УИХ дээрх саналыг хүлээн авч, баталсан нөхцөлд УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сонгуулийг олон мандат бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Уг хуулийн дагуу сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатыг УИХ-ын тогтоолоор батлах ёстой. 

Тэгвэл "Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгууд нэг мандаттай. Харин Улаанбаатар 28 мандаттай. Нийслэлийн 28 мандатын дөрвийг нь нэг мандаттай дөрвөн аймаг руу шилжүүлэх тухай яригдаж байгаа. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй байна. Яг одоогийн байдлаар 26 тойрог гэж яригдаж байна."гэдгийг  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612392
0 эможи

Зочин
2020-01-08 22:07
Зочин
2020-01-08 15:41
keyboard_arrow_up