Сингапураас мэргэжилтнүүд сонгуулиар цахим орчинд хяналт тавих асуудлаар СЕХ-ны удирдлагуудтай уулзжээ

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

2020 оны сонгуулийн үеэр цахим орчинд хяналт тавих тэр дундаа фэйсбүүк, твиттер дэх фэйж хаягуудыг хяналтад байлгахаар төлөвлөсөн байна.

Хуурамч хаягуудаас гүтгэлэг, доромжлол тараах, хэн нэгний нэр төрд халдах зэргээс хамгаалжфэйсбүүк орчинд хуулийн хүрээнд хяналт тавих зайлшгүй шаардлага бий гэж УИХ дахь Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын алба болон Сонгуулийн ерөнхий хорооноос үзсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ  дагуу саяхан Сингапураас мэргэжилтнүүд манай улсад ирж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзжээ. Тэд Сонгуулийн үеэр цахим орчинд зохицуулалт хийх, хяналт тавих ажлыг гүйцэтгэх ажлын саналыг манай Сонгуулийн ерөнхий хороонд тавьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд сонгуулийн үеэр хуурамч фэйж хаягуудыг хаана. Нэр дэвшигчид л албан ёсны фэйж хуудастай байж түүгээрээ сурталчилгаагаа явуулна. Нэр дэвшигчидтэй, сонгуультай холбоотой бүх фэйж хуудсыг хаана. Тэгэж байж цахим орчинд хяналт тавьж чадна гэх саналыг хэлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооныхон Сингапурын мэргэжилтнүүдын саналд тодорхой хариу өгөлгүй буцаасан гэх мэдээлэл байна.

Ямартай  ч 2020 онд замбараагүй худал мэдээлэл, гүтгэлэг, доромжлол тарахаас сэргийлж цахим орчинд хяналт тавих нь тодорхой байна.

Л.ЭНХ-АМГАЛАН:ИРЭХ НЭГ ДЭХЬ ӨДӨР НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛӨӨР СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ ЭХЭЛНЭ

Тухайлбал, Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Сонгуулийн хууль 12-р сарын 25-наас өмнө батлагдах ёстой. Хугацааны хувьд нилээн шахуу байна. Сонгуулийн хуулийг УИХ дахь бүлэг, зөвлөлөөр ирэх даваа гаригт хэлэлцүүлнэ. Сонгуулийн хууль санаачилсан гишүүд “Монгол улс нэг тойрог- 76” гэдэг дээр Засгийн газраас санал авсан. Засгийн газрын саналаар том ажлын хэсэг хуралдаагүй байна. Хурлыг яаралтай хуралдаад асуудлыг эцэслэж өргөн барихаар бэлтгэж байгаа.

Засгийн газарт зохион байгуулалттай холбоотой саналууд өгсөн. Сонгуулийг зохион байгуулагч маргааныг яаж таслах уу? аль болохоор сонгуулийг зардал багатай зохион байгуулах уу? цахим орчны асуудлыг хэрхэн зохион байгуулах уу? гэдэг зохион байгуулалттай холбоотой саналууд өгсөн. Ямар нэгэн тогтолцооны асуудлаар санал өгөөгүй байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр, эсвэл сонгуулийн сурталчилгаа хаасны дараах хугацаанд фэйсбүүк, сошиал орчны зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс цахим орчны асуудлыг зохион байгуулна. Харин бусдаар хүний эрхийг хязгаарласан, хэвлэл мэдээллийн бүрэн эрх рүү халдсан заалт орохгүй" гэсэн юм.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611027
0 эможи

Зочин
2019-11-29 10:14
keyboard_arrow_up