СОНГУУЛЬ: Нөхөн сонгуульд намууд хүсэлтээ хүргүүлнэ

2019 оны 4 сарын 30

Arslan.mn

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой.  2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль товлоход нийт 13 нам оролцохоор бүртгүүлж байсан билээ.

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн Ням гаригт хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Ингэхдээ Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг зүтгүүлэх саналтай байгааг Ардчилсан намын гишүүд ярьж буй. Харин МАН-ын хувьд Хэнтийн аймагт болох нөхөн сонгуульд оролцох ёстой гэж Бага хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хэдийгээр нэр дэвшигчээ тодруулаагүй ч албан бус мэдээллээр МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцоно гэсэн бор шувуу Тусгаар тогтнолын ордноор эргэлдэх болсон.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602837
0 эможи

keyboard_arrow_up