Нөхөн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчийнхийг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ

2019 оны 3 сарын 04

Arslan.mn

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа Хэнтий аймагт зургаадугаар сарын 30-нд явагдана. УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдсөнөөр нөхөн сонгууль явуулах товыг УИХ-аас тогтоосон юм.

Монгол Улсын Үндэсний аудитын газраас нөхөн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоосон байна.

Зардлын дээд хэмжээг тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан үзжээ.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбатын гаргасан тушаалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

ТУШААЛ:

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600810
0 эможи

keyboard_arrow_up