Хэнтийн НӨХӨН СОНГУУЛЬД нэр дэвшигчийн өргөдөл авах хугацаа энэ БААСАН гарагт дуусгавар болно

2019 оны 2 сарын 12

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын УИХ-ын чуулганы энэ сарын хоёрны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явуулахаар болсон. 

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан: 

 "Сонгуулийн ерөнхий хороо энэхүү нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан удаатай. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлоод байсан. 

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдана. 

Харин сонгуульд оролцох нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газраас нөхөн сонгууль явагдахаас 120 хоногийн өмнө тогтоосон байх болно. Бусад сонгуулийн үйл ажиллагаанууд Сонгуулийн тухайн хуулийн дагуу явагдах болно.

Хэнтий аймагт явагдсан 2016 оны сонгуульд 16,459 иргэн оролцож байсан ба тухайн үед сонгуулийн ирц 80 хувьтай байсан. Харин энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийт 17,450 сонгуулийн насны оролцох иргэн бүртгэлтэй байна" хэмээлээ.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600134
0 эможи

zochin
2019-02-12 16:31
hairan mongo
keyboard_arrow_up