Цаг хугацааны хайчинд хавчуулагдсан нөхөн сонгууль

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн төв болон тус аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэд УИХ-д төлөөлөлгүй хоёр cap гаруй болж байна. Аравдугаар сарын 7-нд уг асуудлыг эцэслэхээр зэхсэн улс төрийн 14 нам, Сонгуулийн , ерөнхий хороо, тус тойрог дахь ард иргэдийн хүлээлт бүтэн нэг жилээр хойшилж магадгүй нөхцөл үүслээ.

Аль хэдийн гараанаасаа хөдөлсөн нөхөн сонгуулийн бэлтгэл ажил иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим нарын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх гэсэн гомдолтой холбоотойгоор УИХ дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Тодруулбал, тэд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, маргаан үүсгэсэн.

Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагч нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар тухайн сарын 31-нээс хойш ажил, албан үүр-гээ гүйцэтгээгүй байхаар заасан байдаг.

Энэ заалт төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд нэр дэвших боломжийг хааж байна гэж үзжээ. Харин УИХ-ыг төлөөлөн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцан “Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхаар тусгасан учир уг заалт нь дөрвөн жил тутамд болдог ээлжит сонгуульд хамаарна" гэж байв. Нөгөө талаар Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол хэзээ чөлөөлөгдөх хүсэлтээ егөх талаар огт тусгаагүй байгааг Цэцэд хандсан иргэд хэлж байсан.

Угтаа УИХ хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн болон бусад баталгааг гаргах эрхтэй ч энэ үүргээ биелүүлээгүй, хуулийн хийдлийг арилгалгүй 62 дугаар тогтоолыг баталсан гэж үзэж байгаа юм. Дээрх үндэслэлээр үүссэн маргааныг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь нөхөн сонгууль хойшилж болох хэд хэдэн үндэслэлийн үндэс болж байна.

Нэгэнт Цэц дээрх шийдвэрийг гаргасан учир УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ 15 хоногийн дотор шийдвэрлэхээр ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ УИХ-ын чуулган завсарласан байгаа учир хуульд зааснаар намрын ээлжит чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Мөн хуульд зааснаар онц болон, дайны байдал зарласан гэж үзээд УИХ ээлжит бусаар хуралдахгүй бол намрын ээлжит чуулган нээлтээ хийх аравдугаар сарын 1-ныг хүлээхээс өөр аргагүй болж байна.

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа асуудлыг дахин хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. УИХ эсрэгээр нь шийдвэрлэвэл нөхөн сонгууль товлон зарласан аравдугаар сарын 7-ны өдрөөс өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хуулийн хийдлийг арилгах шаардлага үүснэ. Энэ бүх шаардлагЫн үндсэн дээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох бол эс бөгөөс ирэх оны зургаадугаар сард товлогдохоор болж байгаа юм.

Тус тойрогт нэр дэвших хүмүүсээр МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэр яригдаж, тэдний сонгуульт ажилтай нь холбоотой янз бүрийн таамаг гараад эхэлсэн. Нөгөө талд Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэл ажлаа базааж, Засгийн газрын нөөц сангаас тус сонгуульд 228 сая төгрөг шийдвэрлүүлээд байгаа. Дээрх бүх эргэлзээтэй таамгуудаас үүдэн энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл хойшлох уу, 228 сая төгрөг бүгдээрээ биш ч тодорхой хэмжээгээр салхинд хийсэх үү, мөн иргэд УИХ-д төлөөлөлгүй байх уу гэдэг асуултын өмнө ирээд байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НӨХӨН СОНГУУЛЬД ОРОХ ТУХАЙГАА 30 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч нөхөн сонгуульд нэр дэвших бол сонгууль болохоос 30 хоногийн өмнө чөлөөлөгдөх өргөдлөө гаргахаар зохицуулсан байна.

Хуулийн уг заалтыг 46 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын эрх бүхий албан хаагчид буюу томилсон эрх бүхий байгууллагад гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн байгууллага түүнийг чөлөөлөхөд саад болохгүй” хэмээн нарийн тусгасан байна.

Төрийн албан хаагчийн нөхөн сонгуульд нэр дэвших, өргөдлөө өгөх хугацааг өнгөрсөн намрын ээлжит чуулганаар баталсан ч хэрэгжих хараахан болоогүй. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хуулийн төсөл бэлэн болоогүй энэ байдал нь хуулийн зохицуулалтгүй байдлыг бий болгосон гэж харж болохоор байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа харагдсан. Тэрбээр “Сонгуулийн хууль нь өөрөө хэцүү хууль юм байна. 28 жилийн турш энэ хуулийг өөрчлөлтөд оролцож байна.

Тогтолцоондоо ч маргаан үүсдэг, процессын асуудал нь ч түвэгтэй. Манай улсын нөхцөл байдал нь өргөн уудам газар нутаг, засаг захиргааны олон нэгж, нэр дэвшигч, цөөн сонгогч, амьжиргааны төвшин, сонгогчдын боловсрол гээд олон хүчин зүйлийн нөлөө орсон учир төрийн албан хаагчдад хязгаарлалт тавьсан байгаа юм. Нөхөн сонгуулийн хувьд дутмаг зүйл харагдаж байгаа. Бид нөхөн сонгууль зарлах нөхцөл хэзээ, яаж үүсэхийг тааварлашгүй. Ингээд хаврын чуулган өндөрлөж байх үеэр буюу нөхөн сонгууль “цаг хугацааны хайч’’-нд орсон. Бид хараагүй биш харсан. Төрийн албан хаагчдад нэр дэвших боломж, нөхцөл байна уу гэж.

Төрийн албан хаагч ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй, нөхөн сонгуульд нэр дэвших эрхгүй ялгаварлал гарлаа гэж гомдол гардаг. Үүнийг судлаад хуулиа үзэхээр Үндсэн хуульд сонгуулийн журмыг хуулиар тогтооно гээд Сонгуулийн тухай хуулийг баталчихсан. Ингээд сонгуулийн жилд тавигдах шаардлага, нөхөн сонгуулийн хугацааг хуулийн дагуу шийдсэн. Бид хуулиа л барьсан. Үндсэн хуулинд Сонгуулийн тухай хуулиар асуудлыг зохицуулна гэсэн энэ хуулийн дагуу явж байгаа юм.

Ер нь суурь асуудал нь энэ болоод байна. Хууль тогтоомжийн тухай хуулиар Сонгуулийн хуульд нэмэлт оруулах асуудал доод тал нь 90-120 хоногийн хугацаанд шийдэгддэг. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ. дээр ажиллаж байна. Хоёрдугаарт, сонгууль яагаад зарласан бэ. Түрүүнд хэлсэн 45 хоногоос доошгүй хоногийн дотор нөхөн сонгууль зарлах нөхцөл бүрдэж байгаа. Мөн Хэнтий аймаг дахь сонгогчдын эрх ашиг гэж бий.

Хэрэв УИХ сонгууль зарлаагүй бол Үндсэн хуулийн цэц дээр мөн л маргаан үүсгээд сууж байх байсан. Өөрөөр хэлбэл, эс үйлдлээрээ сонгуулийг зарлахгүй байх хоёр салаа утга гарч энэ сонголтыг хийсэн. Үндсэн хуулийн Цэц нэг тийш нь шийдвэрлэвэл хэн хэндээ ойлгомжтой болно. Дараа нь сонгогдсон хүмүүсийн хувьд ч хуулийн дагуу байх юм" гэв. Чуулган завсарлах эцсийн мөчид гаргасан УИХ-ын 62 дугаар тогтоол УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцангийн хэлснээр тухайн үед “цаг хугацааны хайч”-нд орж байсан бол энэ удаад ч мөн “цаг хугацааны хайчин дунд” оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594127
0 эможи

keyboard_arrow_up