Бямба гарагт нэмэлт санал хураана
Өнгөрсөн ням гарагт аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болсон юм.
Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу өмнө сонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон гарсан тул, дахин сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэний улмаас буюу шүүхийн шийдвэр гарсны улмаас явуулжээ.
11 аймгийн сонгуулийн хороо, 29 сумын сонгуулийн хороо, 43 хэсэгт санал авах байр байгуулсан байна.
Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичсэн нийт сонгогчдын 51.6 хувь, дахин сонгуульд 50.7 хувь нь тус тус саналаа өгчээ.
Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй.
Урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.
Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар заасан. Иймд эдгээр хэсэгт энэ бямба гарагт энэ сарын 30-нд нэмэлт санал хураалт явуулна.
- Сумын ИТХ-ын нөхөн сонгууль – 11 аймгийн 24 сумын 29 тойрогт нийт 57 нэр дэвшигч. Үүнээс: 53 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, Төв аймагт АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл, 4 бие даан нэр дэвшигч.
- Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль – 2 аймгийн 2 тойрогт 4 нэр дэвшигч. МАН, АН-аас
- Сумын ИТХ-ын дахин сонгууль – 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч. Үүнээс:
21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч тус тус өрсөлджээ.