МАРГААШ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна
2017 оны 7 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон.
Тэгвэл маргааш СЕХ-ноос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд гадаадад байгаа иргэдийн саналаа өчигдрөөс эхэлж өгсөн бөгөөд санал авах ажиллагаа өнөөдөр 22 цагт дуусна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44854
0 эможи