Хилийн чанад дахь монголчууд саналаа өгч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчууд өнөөдөр саналаа өгч байна.
Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалт өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон.
Санал авах явцыг манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос зохион байгуулна. Тэдгээр салбар комиссоос өмнө нь санал авах иргэдийн бүртгэлийг явуулахад 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн.
Иргэд тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгөхөөр хуульчилсан.