Гадаад орон дахь монголчууд маргааш, нөгөөдөр саналаа өгнө
2017 оны 7 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчуудын саналыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд авахаар болсон.
Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалт өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасах аж.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын улс оронд ажиллалж амьдарч буй нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44759
0 эможи