Шилжилт хөдөлгөөнийг долдугаар сарын 10-ныг хүртэл зогсоолоо

2017 оны 6 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг зургадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долдугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт үүрэг болгосон байна.

Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дээрх байгууллагуудын дарга нарт даалгажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44632
0 эможи
keyboard_arrow_up