Дахин санал хураалтыг ирэх сарын 7-нд явуулна
2017 оны 6 сарын 28

Сонгуулийн ерөнхий хорооноос анхны шатны сонгуулийн дахин санал хураалт явуулах товын асуудлаар хуралдаж байгаа тухай манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл СЕХ-ноос дахин санал хураалтыг долдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар уг хурлаар шийдвэрлэсэн байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар товлосныг мэдэгдсэн ч АН-ын зүгээс дахин санал хураалт явуулах товыг эргэн харж ажлын өдөр буюу зургаадугаар сарын 6-нд зохион байгуулах шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад хүргүүлээд байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









44615
0 эможи