СЕХ: Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай аймгаас дүн ирсний дараа мэдээлэл хийнэ
2017 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль өчигдөр орон даяар болж өнгөрлөө.
Улсын хэмжээнд сонгогчдын ирц 66.54 хувьтай байсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр орой 24 цагт мэдээлэл хийж зарласан.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн авсан саналын дүнг тус байгууллагаас урьдчилсан байдлаар өнөөдөр олон нийтэд мэдээлнэ гэдгээ Ч.Содномцэрэн дарга хэлсэн.
Одоогоор СЕХ-ноос мэдээлэл хийх цаг нь тодорхойгүй байна. Тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүйгээс авсан мэдээллээр Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймгийн дүн ирээгүй байгаа аж. Эдгээр аймгуудаас дүн мэдээ авсны дараа сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар зарлах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44567
0 эможи