Сонгуулийн хороодод саналын хуудас тоолох төхөөрөмжийг хүргэж дууслаа
2017 оны 6 сарын 21

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн билээ.
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









44479
0 эможи