Маргааш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн "Хууль эрх зүй-Шударга ёс" сэдэв дор маргааш 20.00 цагаас эхлэх юм. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцоно.
Уг мэтгэлцээн зургаадугаар сарын 11-нд болох байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилан хэлээгүй учраас оролцох боломжгүй тухай тус намын Ан-аас мэдээлэл хийсэн.
Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага харал зарлан мэтгэлцээнийг хойшлуулж энэ сарын 17-ны 20.00 цагт болгосон билээ.
Энэхүү мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн холбооны гишүүн өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар шууд дамжуулах бөгөөд иргэдээс нэр дэвшигчдэд тавих асуултыг хүлээн Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээ болон 19001950 утсаар хүлээн авсан бөгөөд нэр дэвшигчдэд тавих асуултыг сугалаагаар cонгох аж.