Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгууд руу илгээлээ
2017 оны 6 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд алслагдсан аймгуудад саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг нисэх онгоцоор тээвэрлэн хүргэх ажил өнөөдрөөс эхэллээ.
Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК хэвлэсэн бөгөөд хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажилласан байна. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44362
0 эможи