Гадаадад суугаа иргэдийн сонгуулийн ирц 66.8 хувь байв

2017 оны 6 сарын 13

Гадаадад суугаа Монгол улсын иргэдээс Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан.

Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоосон өдрүүдэд /зургадугаар сарын 10, 11/ тухайн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авах ёстой учир хамгийн эхэнд Австрали Улсын Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар зургадугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагт дуусгалаа.

Гадаад суугаа монгол иргэдээс энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгч, ирц 66,8% байв. Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцсон болно.

Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг зургадугаар сарын 26-ны өдөр тоолно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44246
0 эможи
keyboard_arrow_up