Сан-Франциско дахь санал хураалт 13:00 цагт дуусна
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн.
Гэхдээ газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж, одоогоор АНУ-ын Сан-Франциско хотод амьдарч буй монголчуудын хувьд санал өгөх эрх нь нээлттэй байна. Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цагт Сан-Франциско хот дахь монголчуудын саналыг авах хугацаа эцэслэх аж.
Бусад улс орнуудын хувьд санал хураах хуулийн хугацаа дуусчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7374 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн гэдгийг өмнө нь мэдэгдсэн. Одоогоор бүртгэлд хамрагдсан нийт иргэд саналаа өгсөн эсэх эцэслэх болоогүй, Сан-Фрациско хотоос ирэх мэдээг хүлээж буй аж.