Гадаадад байгаа иргэд энэ бямба, ням гарагт саналаа өгнө

2017 оны 6 сарын 09

Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.

Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонссон тухай СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан гэж мэдэгджээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн байна. 


Албан ёсны эх сурвалж eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44132
0 эможи
keyboard_arrow_up