ТАНИЛЦ: Нэр дэвшигч Х.БАТТУЛГЫН "Хүчирхэг Монголын төлөө" мөрийн хөтөлбөр

2017 оны 6 сарын 07

ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ

Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.

  • Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна.
  • Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна.

Эх сурвалж: Ардчилсан Намын Сонгуулийн төв штаб

(Компьютерийн дэлгэцээр ДАТА ВИЗУАЛ байдлаар харагдана)

 

1. Эв нэгдлий...1.1 Эх орон, ...Монголын ард ...Цэрэг арми, б...Монгол Улсын ...Даяаршил, тех...Хөрш орнууд б...1.1 Үндэсний ...Талцал, хуваа...Нийгмийн бүхи...Ахмадын туршл...Уламжлалт нүү...Парламентат ё...2. Эрх чөлөө,...2.1 Шударга ё...Иргэн бүр хуу...Ил тод, шудар...Сонгогдсон бо...Төрийн үйлчил...Ерөнхийлөгч а...Иргэний үг хэ...Шүүхийн хараа...2.2 Боловсрол...Монгол хүний ...Монгол түмний...Хүүхэд, залуу...Шинжлэх ухаан...Цэцэрлэгийн б...Мэргэжлийн бо...2.3 Иргэдийнх...Анагаах ухаан...Иргэн бүрд эр...Урьдчилан сэр...Аливаа төрлий...Нийтийн биеий...2.4 Мэргэшсэн...Төрийн албаны...Төрийн албан ...2.5 Иргэдэд ч...Хүн амын зори...Хөгжлийн бэрх...2.6 Гэр бүл, ...Гэр бүл төлөв...Эхчүүдийн ама...Өрх толгойлсо...3 хүртэл насн...Шийдвэр гарга...Монгол Улсад ...Ахмад настны ...Ахмад настны ...“Монголын Ирэ...Оюутан, залуу...Залуусын эх о...Улсын зардлаа...Хүүхэд, өсвөр...2.7 Малчид, т...Малчид, тариа...Мал аж ахуйн ...Бэлчээрийн да...Хилийн бүсэд ...2.8 Төвлөрлий...Орон нутаг, а...Орон нутгаас ...Төрийн захирг...Нийслэлийн но...Иргэдийн аюул...Хүн ам олноор...Инженерийн ба...3. Эдийн засг...Монгол Улсынх...Аж үйлдвэрийн...Монгол Улсын ...Эрдэс баялгий...Байгалийн бая...Монгол Улсын ...Монгол Улсад ...Монгол Улсын ...Үндэсний аюул...Иргэдийн хөдө...Цэргийн албан...Баялаг бүтээг...Хоёр хөршийг ...Төрөөс төмөр ...Сэргээгдэх эр...Сэргээгдэх эр...Санхүүгийн бо...4. Экологийн ...Уламжлалт ёс ...Байгаль орчин...Нийслэл болон...Үйлдвэрлэлийн...Агаарын бохир...Үндэсний зан ...Түүхий нүүрс,...Байгалийн уна...Нэн ховор, ус...5. Экспортын ...Монгол Улсын ...Эдийн засгийн...ОХУ, БНХАУ-та...Монгол Улсыг ...Гадаад худалд...Бусад улс орн...Гуравдагч хөр...Монгол улстай...Гадаад бодлог...Гадаадад амьд...Гадаадад боги...НҮБ болон оло...Монгол Улсын ...Монгол Улсын ...Дэлхий дахины...Цөмийн зэвсэг...Монгол Улсын ...Монгол Улсын ...Олон улсын хэ...Монгол туурга...

НЭГ. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн
Эх оронч Ерөнхийлөгч байна


1.1. Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаална

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёсыг дээдлэн үндэсний язгуур эрх ашгийг тууштай хамгаалан ажиллана. Үүнд:

  • Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг  боловсронгуй болгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх бодлого, санаачлагыг дэмжих;
  • Монгол Улсын хууль тогтоомж нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлалд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалж, Монгол бахархал шингэсэн нүүдлийн соёл иргэншлийг хүн төрөлхтний үнэт зүйлболгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Хөрш орнууд болон Гуравдагч хөрш орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж улс орныхоо бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулан онцгой анхаарч ажиллах.

1.2. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана. Үүнд:

  • Талцал, хуваагдлыг таслан зогсоож, эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Нийгмийн бүхий л хүрээнд байгаа үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзлийн эсрэг тууштай зогсож, бие биедээ урам зориг өгөн дэмждэг, хамтран зүтгэдэг үндэсний бахархалт үзэл санаа, тэмүүллийг бий болгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ суурин соёл иргэншилтэй уялдуулан хөгжүүлж аль алиныг нь хүндэтгэн бахархдагүзлийг төлөвшүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Парламентат ёс болон төрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг боловсронгуй болгож, төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалах, хүний нөөцийг чадавхжуулж, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэхийн төлөө ажиллах;

ХОЁР. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж,
иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна


2.1. Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ

Монгол Улсад  хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, илтод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчмыг баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана. Үүнд:

  • Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах;
  • Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үйлдлийг шийдвэртэй таслан зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэх улс төрийн манлайлал гаргаж ажиллах;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах;
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, шат дамжлагагүй хүргэх зорилгоор олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, онлайн хэлбэрт шилжүүлэх, шууд ардчилал, иргэний оролцооны сайн туршлагуудыг үргэлжлүүлэн төлөвшүүлэхийг дэмжин ажиллах;
  • Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ хамтран төрийн байгууллагуудынүйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн эзэмшилд хяналт тавих, үнэлэлт өгөх жишгийг тогтоосон бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
  • Иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалж, “Дөрөв дэх засаглал”-ын үүднээс дэмжин, хэвлэл мэдээллийнхэрэгслийн өмчлөл, санхүүжилтын ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2. Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааныг дэмжих бодлого баримтална.

Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай “Монгол хүн” байна гэдэг зарчимд үндэслэн монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих чиглэлийг тууштай баримталж ажиллана. Үүнд:

  • Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих;
  • Монгол түмний уламжлалт ёс заншил, язгуур өв, нүүдлийн соёл иргэншил, үндэсний болон сонгодог урлагийг төрийн ивээлд байлгах, тэдгээрийг сурталчилсан монгол контентийг дэмжин хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернетийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу  ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих;
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;
  • Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачлагыг дэмжих;
  • Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;

2.3. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, спортыг дэмжинэ

Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана. Үүнд:

  • Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжих;
  • Иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;
  • Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллах;
  • Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих;
  • Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах;

2.4. Мэргэшсэн төрийн албатай, иргэдийн төлөө нийтийн үйлчилгээг дэмжинэ

Монгол төрийн албан хаагчдыг Монгол Улсын төрт ёсны уламжлалыг хадгалж, иргэн төвтэй нийгмийн тасралтгүй ажиллагааг ханган, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үйлсээ бүтээлчээр гүйцэтгэж байх эрх зүйн болон соёл, ёс зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна.

Батлан хамгаалах болон шүүх, прокурор, цагдаа зэрэг хүчний байгууллагад шударга ёсыг сахиулан ажиллагч иргэдийг монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур гэж үзэх бөгөөд төрийн нийт албан хаагчийн эрхийг хамгаалан ажиллахыг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чиглэл болгоно. Үүнд:

  • Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, цомхон, үр өгөөжтэй зохион байгуулалтыг дэмжиж, туршлага, авьяас чадвар, бүтээлч хандлагад суурилсан сонгон шалгаруулалтын шинэлэг зарчмыг шингээсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих;
  • Төрийн албан хаагчдын ажил үүргээ хэвийн, үр дүнтэй, шударгаар, шуурхай явуулах орчин нөхцөл, цалин хангамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;

2.5. Иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг дэмжинэ

Иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг хангаж, эзнээ олсон халамжийн бодлого хэрэгжүүлэх зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд  халамж шаардлагатай иргэдийнхээ эрхийг хамгаалагч нийгэм дэх тэгш оролцоог дэмжигч байна. Үүнд:

  • Хүн амын зорилтот бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол хүний дундаж наслалт, физиологи, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааруулан өндөр насны тэтгэвэр авах бололцоог баталгаатай хангах тал дээр анхаарах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, боловрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулах,тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтцийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтмол орлоготой болгох аливаа бодлого, үйл ажиллагааг дэмжих;

2.6. Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын хөгжлийг дэмжинэ

Үндэстэн оршин тогтнох эх сурвалж болсон айл өрхийн амьдралыг дэмжин, нийгэм, эдийн засгийн нэгдсэн зохицуулалтыг бий болгож, үндэсний хэмжээнд санаачилга дэвшүүлэн ажиллах нь Ерөнхийлөгчийн бодлогын цөм байна. Үүнд:

  • Гэр бүл төлөвлөлт, тогтвортой байдал, гэр бүлийн харилцааны нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих;
  • Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж”  зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах;
  • 3 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ болон орлого багатай өрхийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж ажиллах;
  • Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодитой нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг дэмжих;
  • Монгол Улсад хүүхэд нэг бүрийн эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх замаар хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулж хүүхэд бүрт хүрэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахын төлөө бодлого боловсруулж ажиллах.
  • Ахмад настны цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгох, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх чиглэлийн бодлого, санаачилгыг дэмжих;
  • Ахмад настны оношилгоо, эмчилгээ, сувиллын дагнасан сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах бодлого, санаачилгыг дэмжих;
  • “Монголын Ирээдүй” үндэсний санаачилгын хүрээнд залуучуудыг нийгэм, соёлын манлайлалд уриалж, тэдний бүтээлч санал санаачилгуудыг идэвхтэй дэмжих;
  • Оюутан, залууст цагийн ажлын байр бий болгосон, сургууль төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих;
  • Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “ОюутанЦэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах;
  • Улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож,өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон хамтран ажиллах;
  • Хүүхэд, өсвөр үе, залуучуудын архи, тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход шийдвэртэй тэмцэн хууль санаачлах;

2.7. Малчид, тариаланчдаа дэмжинэ

Монгол үндэстний үе улиран уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуйн сонгодог соёлыг тээгч малчин түмэн, эх орныхоо газрын шимээр хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангагч тариаланчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, тэдний эдийн засгийн өсөлтөд чиглэсэн санал санаачилгыг төрийн бодлогод тусган ажиллана.Үүнд:

  • Малчид, тариаланчдын орлогын эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгахад чиглэсэн бодлого, аж амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах;
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлээс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлоход чиглэсэн эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах;
  • Бэлчээрийн даацад тохируулан малын тоог чанарт шилжүүлэх, ашиг шим, хүртээмжийг сайжруулах, удмын санг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, эрүүлжүүлэх, биотехнологийн ололтыг нэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44065
0 эможи
keyboard_arrow_up