Сонгуулийн сурталчилгаа МЯГМАР гаригт эхэлнэ
2017 оны 6 сарын 02
Сонгуулийн хуулийн дагуу Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-нд буюу мягмар гарагт эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах ёстой.
Тодруулбал сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-аас 24-ны өдөр хүртэл 18 хоног үргэлжилнэ. Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоох ёстой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43935
0 эможи