СОНГУУЛЬ 2017: Улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсэг байгуулагдаад байна

2017 оны 5 сарын 24

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна.

 

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан өдрөөс саналын хуудас хэвлэх ажиллагаа эхлэх юм байна. Мөн сонгуулийн явцыг ажиглах гаднын 24 ажиглагч ажиллахаар боллоо. Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн албаны Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хорооны төлөөлөгчид сонгуулийг урт болон богино хугацаанд ажигласнаар гурван удаагийн тайлан гаргана гэж мэдээллээ. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийх ажээ. Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн албаны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийнэ гэдгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгджээ.

Үүнээс гадна Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдсон байна. Харин МАХН болон МАН шийдвэрээ эцэслэн гаргаагүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсэг байгуулаад байна. Мөн сурталчилгааны зурагт хуудаст байршуулах 23 мянга 500 орчим газрыг товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43769
0 эможи
keyboard_arrow_up