Гадаадад суугаа 7374 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд энэ сарын 20-ны дотор нэрсээ бүртгүүлж, баталгаажуулсан. Манай улсаас Гадаад, харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо, ОӨУБЕГ-ын төлөөлөл бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэй төв комисс байгуулагдан 33 улсад 45 салбар комисс байгуулагдан, 200 орчим хүний зардал мөнгийг гарган бүртгэл мэдээллийн ажил хийж гүйцэтгэлээ.
Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүлэхэд нийт 7374 иргэн бүртгүүлсэн гэсэн мэдээ гарчээ. Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн байна. Гадаадад байгаа сонгогчид зургадугаар сарын 11, 12-ны өдөр саналаа өгнө.