С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ намынхандаа хүргүүлжээ
2017 оны 5 сарын 15
СЕХ МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан билээ. гэхдээ МАХН-д өөр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж бий. Харин хэнийг дэвшүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43511
0 эможи