СЕХ М.Энхболд, Х.Баттулга нарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

2017 оны 5 сарын 15

Сонгуулийн Ерөнхий Хороо ням гарагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд М.Энхболд, Х.Баттулга нарыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргалаа.

 

Харин МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Энэхүү СЕХ гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хоёрыг нь бүртгэхээр болов. 

 Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлснээр Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын хоёрны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон байна. Мөн Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан бөгөөд Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны аравдугаар сарын есний өдрийн хооронд буюу тасралтгүй 13 сарын хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлсон гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд тухайн нам тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярын оронд өөр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх боломжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43495
0 эможи
keyboard_arrow_up