Ерөнхийлөгч болох хүсэлтэй Баабарт С.Эрдэнэ “шавар хаана”

2017 оны 4 сарын 14

Ардчилсан намын шинэ удирдлагууд улс орон даяар сунгаа явуулж 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл хугацаа тулсан энэ үед тус нам сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахгүй байхаар тогтсон бололтой.  Учир нь АН Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэн, 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Хэрвээ ийм зүйл болбол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй нийтлэлч Баабар ҮБХ-ноос дэмжлэг авах магадлал тун бага харагдаж байгаа юм.

 

Түүний хувьд улс орон даяар сунгаа явуулсан тохиолдолд ганцаараа гараад ирэх боломж бий. Магадгүй энэ мэт нөхцөл байдлыг нэрт нийтлэлч маань урьдчилан мэдрээд, “Манай ард түмний ихэнх нь намайг таних болов уу гэж найдаж байна. Иймээс аль нэгэн улс төрийн хүчнийг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвшин сунгаа явуулахад өөрийгөө тэргүүлж чадна гэж итгэж байна. Хүмүүс надад итгэдгийг би мэдэрдэг. Мэдээж ямар нэг хуйвалдаан, мафижсан бүлэглэлийн үгслийг би дийлж давж барахгүй. Харин энэ орны ердийн иргэд шударгаар сонголт хийх боломжтой болбол та бүхнийг итгэлийг би хүлээх үүд нээгдэх байх” хэмээн бичсэн болов уу.

 

Шинээр томилогдоод буй намын дарга С.Эрдэнэтэй тэрбээр хэзээнээсээ л таарамж муутай ирсэн. Ямар сайндаа л сонгуулийн дараахан хуралдсан ҮЗХ-ны хуралдааны үеэр Баабар, намынхандаа хандаж “Та нар энэ С.Эрдэнийг намын дарга болгочихоод, намаараа шоронд эргэж очих гэж байгаа юм уу” хэмээн ам асуун тавлаж байхав дээ.

 

Мөн бас “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” нийтлэлдээ намын даргынхаа талаар, “Нөгөө намын толгойлогч нь намын анхан шатны үүрийн дарга нарыг өөрийн хүмүүсээр тавьжээ. Цэцэрлэг, сургууль, шоронд хамт байсан хүмүүс нь. Чамаас дээрэмдэж авсан мөнгөөрөө тэднээ цалинжуулж гөлөг болгоно. Төрийн эрх мэдлийг булааж авах бас нэг хүчирхэг сүлжээ. Төрийн инстүүц дээр хийсэн луйврын сүлжээгээ улс төрийн намд хувилан хэрэглэв. Мэдээж аль аль толгойлогч өөрийг нь хүрээлсэн үнэнч барлагуудтай. Ийм мафижсан бүлэглэлүүд засгийн эрхийг ээлжлэн барьсаар. Нэгэнт эрх мэдлийг атгасан тохиолдолд дуртайгаа хийнэ. Тэдэнд хууль үйлчлэхгүй” хэмээсэн нь С.Эрдэнэд таалагдаагүй нь лавтай.

 

Нийтлэлч Баабарын тухайд өнгөрсөн удаа ҮБХ-ны гишүүнд Завхан аймагт нэр дэвшээд унасан гэх мэдээлэл байна.  Магадгүй энэ тухайгаа тэрбээр, “Хэдийгээр намайг дээрэмчдийн толгойлогчид хавчин гадуурхаж, нэр төрөөр минь оролдож, алив шатны сонгуулиас шахан зайлуулж байгаа ч гэсэн би Ардчилсан намын ууган гишүүн, аль ч сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй бодгал” хэмээн бичсэн бололтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42564
0 эможи
keyboard_arrow_up