Гадаадад сонгуулийн 46 салбар комисс байгуулагдана

2017 оны 4 сарын 06

Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд санал өгөх гадаад улсад байгаа сонгогчдын саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр авахаар УИХ-аас тогтоосон байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс хамтран онлайн сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсад нийт 46 салбар комисс байгуулагдаж, иргэдийн саналыг хүлээн авах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42254
0 эможи
keyboard_arrow_up