Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
Харин хилийн чанад дахь сонгогчдын саналыг ирэх зургадугаар сарын 10-11-ний өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд авах юм.
Одоогийн байдлаар сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байршуулаад байна. Иймд сонгогчид http://www.burtgel.mn сайтаар орж, нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой.
Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарь батлаад буй. Энэ сард сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж цахим хуудаст байршуулахаас гадна журам, заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.