Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ТАВДУГААР сард тодруулна

2017 оны 2 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хугацааны хуваарь батлагдаад байна. Үүнээс өмнө нэгдүгээр сард багтааж хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар тогтсон юм. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбоотой ажээ. Харин гадаадад амьдардаг иргэд зургадугаар сарын 10, 11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөх юм байна.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадад оршин сууж буй иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал авахын тулд одоогоос бэлдэж байгаа аж. Үүнээс гадна хоёрдугаар сарын 26-наас өмнө Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойргуудад зардлын дээд хэмжээг тогтоох ажил хүлээгдэж байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ....

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40916
0 эможи
keyboard_arrow_up