Гурван дүүрэгт АН, бусад дүүрэгт МАН ялалт байгуулжээ
Орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ сарын 19 нд болсон ихэнх тойрогт ирц хүрээгүй учир өнгөрөгч амралтын өдөр буюу өчигдөр нэмэлт санал хураалт явуулж сонгуулийг эцэлсэн юм. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянггол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна.
ҮҮНД
Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авчээ.