Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ИРЦ хүрсэнгүй
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа их байсан ч нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц хангалтгүй байв. Учир нь нийслэлийн хэмжээнд 48.3 хувийн ирц бүрдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
ТУХАЙЛБАЛ:
Сүхбаатар дүүргийн 20 мандатын 5 тойрог (1, 3, 9, 11 зэрэг)-т ирц хүрээгүй тул дахин сонгууль явуулна
Хан-Уулын дүүргийн 2, 3, 4, 11, 15 хороонд ирц хүрээгүй
Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 хороонд ирц хүрээгүй
Баян-Зүрх дүүргийн ихэнх хороонд ирц хүрээгүй
Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос үүний 15-н хороонд нь ирц хүрээгүй
Сонгинохайрхан дүүрэг 32 хороотойгоос үүний 21-н хороонд нь ирц хүрээгүй байна. Харин Налайх, Багахангай дүүргүүдэд сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай байжээ.