Орон нутгийн сонгуулийн дүн энэ сарын 26-ны өдөр тодорхой болно
2016 оны 10 сарын 18
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль маргааш 07.00-22.00 цаг хүртэл үргэлжлэнэ.
Тэгвэл Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх юм байна.
Түүнчлэн шинээр сонгогдсон төлөөгчидөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой аж.
Харин орон нутгийн сонгуулийн дүн мэдээ 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37327
0 эможи