Саналын хуудсыг яаж бөглөх вэ?
2016 оны 10 сарын 17
Орон нутгийн сонгууль болоход хоёр хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар сонгогчид сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгоно.
Санал хураах хэсэг дээр очиход танд саналын хуудас өгнө. Саналын хуудаст сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийн нэрс байх юм.
Тухайлбал, та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэрс бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх юм.
Тодруулбал, сонгогч та “А” намаас нэр дэвшигч “Б”-г дэмжиж байгаа бол түүний нэрний өмнөх дугуйг будна гэж ойлгоорой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37296
0 эможи