Санал асуулга явуулах, үр дүнг нь түгээх, тараах хориотой
2016 оны 10 сарын 11
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаатай адилхан зарчмыг баримтална.
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-нд эхэлж, 18-ны өдрийн 00 цагаас өмнө дуусах ёстой. Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглосон.
Тэгэхээр маргаашнаас хойш санал асуулга явуулах, санал асуулгын үр дүнг түгээх, тараах нь хориотой. Хэрэв энэ төрлийн зөрчил таны амьдардаг эсвэл ажилладаг тойрогт гарвал та нэн даруй цагдаад хандаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37148
0 эможи