Хурууны хээ уншихгүй бол регистрийн дугаараар саналаа өгч болно

2016 оны 10 сарын 11

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 19-ны өдөр болно.Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ санал тоолох автомат машины баталгаажуулалтын бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Одоогоор 12 аймагт санал тоолох машиныг хүргүүлээд байгаа юм байна. Мөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох автомат машины хэвийн ажиллагааг шалган нягталж, хэсгийн хороодод хүлээлгэн өгөх ажил эхэлжээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг тун амжилттай зохион байгуулсан гэдэг үнэлгээг сонгуулийн ерөнхий хороо авсан. Гэхдээ санал хураах үйл явцад автомат машинтай холбоотой алдаа зөрчил цөөнгүй гарсан билээ.

Түүнчлэн хурууны хээгээр сонгогчдыг бүртгэхдээ хугацаа алдах, ажиллахгүй байгаа зэрэг нь сонгуулийн үр дүнд эргэлзээ төрүүлэх үндэслэл болоод байсан. Тэгвэл эдгээр зөрчлийг давтахгүй байх бэлтгэлийг бүрэн базаасан гэдгээ СЕХ-ноос мэдээллээ. Ингэхдээ орон нутгийн сонгуульд санал өгөх үед хурууны хээ уншихгүй бол регистрийн дугаараар саналаа өгч болно гэдгийг ч онцолсон юм.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны цахим хуудсаар сонгуулийн санал хураалтын дүнг шууд шуурхай дамжуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.

Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын  сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37122
0 эможи
keyboard_arrow_up