Нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардуулна

2016 оны 9 сарын 27

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Нийт 7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч тус тус байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт 10 нам эвслээс  сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм. Сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдахаар холбогдох хуулинд тусгагдсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36728
0 эможи
keyboard_arrow_up