Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 1-нд эхэлнэ
2016 оны 9 сарын 20
Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод нэр дэвшигчдээ бүртгэж дууссан байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 29-ний дотор олгож дуусах юм. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36523
0 эможи