Орон нутгийн сонгуульд 764 нэр дэвшигч өрсөлдөнө

2016 оны 9 сарын 19

Ирэх 10-р сард болох орон нутгийн сонгуульд Хэнтий аймгийн хэмжээнд санал авах 91 байр ажиллах бөгөөд, 88 тойрогт 764 хүн нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгчээ.

Аймгийн сонгуулийн хорооноос хуулийн дагуу бэлтгэл ажлуудыг заасан хугацаанд нь хийж гүйцэтгэж байна. Энэ сарын 15-ны өдөр бүх сум, багт мэдээлэл технологийн даамлаар ажиллах ажилтнуудын сургалт Чингис хотод зохион байгуулагдаж,  110 хүн хамрагдав.

Сумын ИТХ-ын энэ оны сонгуульд МАН, АН 18 суманд, ИЗНН 4 суманд, МАХН 1 суманд , бие даагч 4 суманд нэр дэвшин сонгуульд оролцох бөгөөд аймгийн сонгуулийн хороо сумын сонгуулийн хороодтой хамтарч нэр дэвшигчдийн материалыг нягталж шалгаад Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн сонгуулийн хороо байгуулагдсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36506
0 эможи
keyboard_arrow_up