Эгч дүүс УИХ-д сонгогдлоо

2016 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 16-р тойрогт Ардчилсан намаас, харин түүний эгч Б.Саранчимэг Монгол Ардын Намаас Баянзүрх дүүргийн 51-р хороонд нэр дэвшин ялалт байгууллаа.

“Мон Уран” гэх тодотголоор нь олон хүн мэдэх Б.Наранхүү 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болсон. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь олон түмэн сайн мэднэ.

Б.Наранхүүгийн хувьд тойрогтоо МАН-ын Б.Амарсанаа, МАХН-ын О.Ганбат зэрэг зургаан гишүүнтэй өрсөлдсөн бөгөөд 6559 хүний санал авснаар ялалт байгууллаа.

Харин түүний эгч Б.Саранчимэг Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, АН-ын Р.Булгамаа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайн нарын арван нэр дэвшигчтэй өрсөлдөв. Тэрээр тойргийн сонгогчдоосоо 8660 санал авч, УИХ-д сонгогдож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36130
0 эможи
keyboard_arrow_up