Нэр дэвшигчид энэ сард тайлангаа өгнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу долдугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй. Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу наймдугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх ёстой гэж заасан байдаг.Тэгвэл заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.Иймд заасан хугацаанд тайлангаа ирүүлэхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.