Ч.Содномцэрэн: Сонгууль явуулахад бэлэн байна

2016 оны 6 сарын 28

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр өглөө мэдээлэл хийж байна. Тус хорооны дарга Ч.Содномцэрэн “Нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

 

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан ажиллаж байгаа. Мөн хууль хяналтын байгууллагыхан аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд 1.912.901 сонгогч саналаа өгөхөөр бүртгээд байна. Сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг болон харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас бэлтгэж бэлэн болгоод байна.

АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг улс орноос болон Олон улсын байгууллагаас 430 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авлаа. 
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг улс орноос болон Олон улсын байгууллагаас 430 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авлаа. Гадаадын 15 томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг сурвалжлахаар ирээд байна” гэлээ.

Түүнчлэн сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 70 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллаж байна. Гадаадын 20, дотоодын хэвлэл мэдээллийн 51 байгууллагын 413 сэтгүүлч сурвалжлахаар эрхээ аваад байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34808
0 эможи
keyboard_arrow_up