Сонгуулийн сурталчилгааг фэйсбүүк, твиттерт ч хорилоо
2016 оны 6 сарын 28
Өмнө мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа өчигдөр шөнийн 00:00 цагт зогссон билээ. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд байршуулсан самбар сурталчилгааг буулгаж, сонин сэтгүүл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглосон. Тэгвэл фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд хувийн аккаунт хаягаар сурталчилгаа хийх, хувь хүний пост, жиргээг ч мөн хориглоод байгаа гэнэ. Энэ талаар СЕХ-ны эх сурвалж “Бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний хаягаар сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34804
0 эможи