Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа эхэллээ

2016 оны 6 сарын 28

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд:
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.      
ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ
СОНГОГЧИЙН СУДАЛГАА, ЧИГЛЭЛ

Дүүрэг Сонгогчийн тоо Хайрцаг/чиглэлийн тоо
1 Баянзүрх 995 118
2 Сүхбаатар 402 66
3 Чингэлтэй 618 66
4 Багахангай 26 2
5 Налайх 188 13
6 Багануур 174 10
7 Баянгол 81 35
8 Хан-Уул 488 72
9 Сонгинохайрхан 1006 108
       
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34793
0 эможи
keyboard_arrow_up