Иргэний үнэмлэхгүй иргэд хурууны хээгээ уншуулаад сонгууль өгөх боломжтой
2016 оны 6 сарын 23
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудлаар Улсын бүртгэл статистикийн газарт асуултууд ирсээр байна.
Тус газраас “Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, хугацаа нь дууссан иргэд өнгөрсөн долоо хоногт багтаж иргэний үнэмлэхээ захиалбал сонгуулиас өмнө хэвлэгдэнэ. Гэхдээ иргэний үнэмлэхгүй ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн бөгөөд хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” гэх мэдээллийг өгчээ. Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх шаардлагатай аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34732
0 эможи