Сонгууль 2016: Эмэгтэйчүүдээ дэмжих шалтгаан

2016 оны 6 сарын 23

 Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 129 эмэгтэй нэр дэвшиж байгаа. Тэдний зарим нь УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдсон улс төрийн арвин туршлагатай бол ихэнх нь анх удаа сонгуульд хүч үзэж байна.
 Өнгөрсөн өвөл УИХ-аар Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэж нэг алхам урагшилсан ч удалгүй баталсан хуулиа дахин өөрчилж квотыг 20 хувьд нь эгүүлэн буулгасан. Үүний дагуу намууд энэ жилийн сонгуулиар 76 хүний 20 хувь буюу 16 эмэгтэйг хамгийн ихдээ нэр дэвшүүлээд байна.
 УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 129 эмэгтэй ширүүн өрсөлдөөн дундаас нэр дэвших эрхээ олж авсан хүмүүс. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ч хөрөнгө санхүүгээрээ эрчүүдээс дутуу ч ижил тэнцүү өрсөлдөөнийг л гаргаж байгаа харагдана. Өнгөрсөн 2012 оны сонгууль хувь тэнцүүлсэн хувилбарыг хослуулсан холи­мог сонгуулийн системээр явагдсаны дүнд эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох хуралд 3.9 хувиас 14.5 хувь болтол өсч, парламентын түүхэн дэхь хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүнийг  нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн гэж үзэж болно.
 Харин энэ удаагийн сонгууль 100 хувь мажоритор буюу иргэнээс санал авч сонгогдох хэлбэрээр явагдаж буй учир эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д олноор нь сонгож чадах эсэх эрх нь зөвхөн сонгогчдын гарт байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн бүх эмэгтэй сонгогдсон тохиолдолд Монголын парламентын 20 хувь нь эмэгтэйчүүд болно. Хэрвээ сонгогдохгүй тохиолдолд энэ хувь буурна. Тэр хэрээр Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой төрийн шийдвэр гаргах төвшинд багасна. Харин эмэгтэйчүүдийг УИХ-д олноор сонгох ямар давуу талтай гэдэг асуултанд хариулт эрье.
 
ЯАГААД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДЭЭ ДЭМЖИХ ЁСТОЙ ВЭ?
 
УИХ-д эмэгтэйчүүд олноор сонгогдохын чухлыг иргэд сайн мэднэ. Мөн өнгөрсөн дөрвөн жилд баталсан хуулиудаас харж болно. Эрэгтэй гишүүдийн тэр бүр олж хардаггүй амьдралд нэн тулгамдсан нарийн асуудлуудыг эмэгтэй гишүүд олж мэдэн хууль баталж чаддаг.
 Тухайлбал, олон жил хүлээгдсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зэрэг иргэдийн амьдралд өдөр бүр тулгардаг асуудал руу эмэгтэй гишүүд л өнгийж чаддаг. Үнэхээр ч өмнө нь Монгол Улсын Их хурал дөрвөн жилийн хугацаанд нийгмийн хамгааллын ийм олон хууль, тогтоолуудыг баталж байсан удаа ховор юм. Зөвхөн эдгээр хуулиуд ч бус УИХ-ын үйл өдөр тутмын үйл ажиллагаа хууль батлах процест эмэгтэй гишүүд л түүчээ болж хяналт тавьж ажиллаж ирсэн билээ.
 С.Оюун гишүүнээс бусад нь бүгд сонгуульд өрсөлдөн тойрогтоо хүчтэй өрсөлдөж явна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бол өнгөрсөн хугацаанд сайн бэлтгэгдэн төлөвшиж чадсан эмэгтэй улс төрчдийн том жишээ.

 Тэгэхээр эмэгтэй гишүүд маань хийсэн ажилтай хэлэх үгтэй энэ жилийн сонгуульд өрсөлдөж байна. С.Оюун гишүүнээс бусад нь бүгд сонгуульд өрсөлдөн тойрогтоо хүчтэй өрсөлдөж явна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бол өнгөрсөн хугацаанд сайн бэлтгэгдэн төлөвшиж чадсан эмэгтэй улс төрчдийн том жишээ. Хэдийгээр гудамжны тэмцэгчээс шууд УИХ-д орж ирсэн гэж баалуулдаг ч тэрбээр УИХ-ын гишүүний нэр хүндийг хангалттай өргөж чадсан юм.
 Байнгын хороо, бүлгийн дэд даргаас Барилга хот байгуулалтын сайд хүртэл дэвшиж чадсан үг хэл, үзэл бодлоо цэгцэлж улс төрчийн зөв имижийг олж чадсан гэж хүмүүс түүнийг үнэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар “Эмэгтэйчүүд байгаа газар эмх цэгц тогтдог. Эмэгтэйчүүд байгаа газар уур амьсгал эерүү зөөлөн байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар цэвэр цэмцгэр байдаг. Эмэгтэйчүүд байгаа газар арга билэг зохицолдож, амьдрал илүү утга учиртай болж байдаг” гэж хэлжээ.
 Өнөөдөр Монголын боловсролын сал­барын нийт ажиллагсдын 75.8 хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажил­лагсдын 81.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улс орны хоёр чухал салбарт л гэхэд дийлэнх олонхийг эзэлж буй эмэг­тэй­чүүдийн төлөөлөл улс төрд харин хэт бага буюу 20 хувь л боллоо гэсэн үг л дээ. Үнэхээр ч үнэний хувь бий. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын эмэгтэй гишүүдийн оролцоотойгоор шийдэгдсэн цөөнгүй хууль, шийдвэрүүдийг энд онцолж бол­но. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. 20-30 жил хуримтлагдсан асуудлыг эмэгтэй гишүүд УИХ-д сонгогдсоноороо шийдвэрлэсэн гэх эерэг үнэлгээ ч нийгэмд бий билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34720
0 эможи
keyboard_arrow_up